Яагаад хийсэн бэ
Бид өөрсдөө Солонгост амьдардаг. Нэг ч тэмдэг уншиж чадахгүй улсад буух ямар байдгийг мэднэ.
Монгол хүн Солонгос руу явахдаа хамгийн их асуудаг асуултууд байдаг: хил дээр юу асуух вэ, нисэх буудлаас яаж гарах вэ, утсандаа интернэт яаж авах вэ, эмнэлэгт яаж очих вэ. Эдгээрийн хариулт олон газар тарсан, ихэнх нь солонгос эсвэл англи хэл дээр.
Бид бүгдийг нь нэг дор, монголоор цуглуулсан.
Юу онцлог вэ
Офлайн ажиллана. Апп бүх мэдээллээ утсанд чинь хадгална. Онгоцноос буугаад интернэтгүй байхад ч бүрэн ажиллана — яг тэр мөчид хамгийн их хэрэгтэй байдаг.
Монголоор. Орчуулгын апп ашиглах шаардлагагүй.
Бодит мэдээлэл. Утасны дугаар дарахад шууд залгана, хаяг дарахад Naver Map нээгдэнэ.
Дотор нь юу байдаг вэ
Бэлтгэл & Хилээр нэвтрэх · Тээвэр & Унаа · Худалдаа & Шопинг · Аялал, Соёл & Үзвэр · Солонгос улсын тухай · Эмнэлэг & Үйлчилгээ
Түншлэлийн холбоосын тухай
Манай зарим нийтлэлд түншлэлийн холбоос байдаг. Тэдгээрээр дамжуулан үйлчилгээ авбал бидэнд бага хэмжээний шимтгэл ирдэг — танд нэмэлт төлбөр гарахгүй, үнэ яг адилхан.
Бид зөвхөн өөрсдөө шалгасан, үнэхээр хэрэгтэй гэж үзсэн зүйлээ санал болгодог.