Бид ямар мэдээлэл цуглуулдаг вэ
Нэвтрэх код. Аппыг ашиглахад нэг удаагийн код хэрэглэдэг. Тухайн код аль төхөөрөмж дээр ашиглагдсаныг бүртгэдэг — энэ нь кодыг олон хүн зэрэг ашиглахаас сэргийлэх зорилготой.
Төхөөрөмжийн танигч. Санамсаргүй үүсгэсэн дугаар. Таны нэр, утас, имэйлтэй ямар ч холбоогүй.
Бид цуглуулдаггүй: нэр, утасны дугаар, гэрийн хаяг, төлбөрийн картын мэдээлэл, байршил.
Аппын доторх мэдээлэл
Таны тэмдэглэл, checklist зэрэг нь зөвхөн таны утсанд хадгалагддаг. Бид рүү илгээгддэггүй.
Гуравдагч тал
Түншлэлийн холбоос. Зарим холбоос дээр дарахад түншийн сайт руу шилжинэ. Тэнд танай хөтчид cookie суух бөгөөд энэ нь худалдан авалт манай холбоосоор дамжсан эсэхийг тэмдэглэдэг. Бид таны нэр, төлбөрийн мэдээллийг харахгүй — зөвхөн худалдан авалт болсон эсэх нэгдсэн тоог л авна.
Аналитик. Хэдэн хүн ямар хуудас үзсэнийг ерөнхийд нь хардаг. Хувь хүнийг тодорхойлдоггүй.
Мэдээллээ устгуулах
Хүсвэл бидэнтэй холбогдоод кодтой холбоотой бүртгэлээ устгуулах хүсэлт гаргаж болно.
Хүүхэд
Апп 13-аас доош насны хүүхдэд зориулагдаагүй бөгөөд тэдний мэдээллийг зориудаар цуглуулдаггүй.
Өөрчлөлт
Энэ бодлого өөрчлөгдвөл энэ хуудсан дээр шинэчилсэн огноотой нь нийтэлнэ.